Буцах
"ЭРТЭЧ УНШЛАГА"-Д УРЬЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/05/13 13:41
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхимд 2026 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30-16:30 цагийн хооронд уншигчдад үйлчилж байна.
Тус танхим утасгүй интернэт сүлжээ, цахим орчинд ажиллах боломжтой 4 компьютертой ба уншигч хувийн компьютер, номтойгоо үйлчлүүлэх, орчуулгын болон бүх төрлийн шинжлэх ухааны 1000 гаруй номтой киндль төхөөрөмж ашиглан цахим ном унших, сонсдог 37 ном, орос хэлээр хэвлэсэн 1000 гаруй номтой таблет ашиглах боломжтой юм.
"Эртэч уншлага" үйлчилгээ эхэлснээс хойш ажлын 32 хоногт давхардсан тоогоор 100 гаруй уншигч үйлчлүүлсэн байна.
Салбар номын сангийн хаяг, байршил:
https://maps.app.goo.gl/6nvmj6JH7ewVYcSm6
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр Салбар номын сан.
Утасны дугаар: 70188881
Байршил: Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд, Сэлбэ голын баруун эрэг дагуу.