“НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН ЭХ ОРОНЧИД” ӨДӨРЛӨГ БОЛЛОО - Мэдээ
Буцах

“НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН ЭХ ОРОНЧИД” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/05/11 13:45


Зураг
Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны гишүүн байгууллага болох "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос хүүхэд, залуучуудад ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, унших дадал хэвшил төлөвшүүлэх, номтой нөхөрлүүлэх, эерэг хандлага бий болгох зорилгоор Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийг угтан “Номтой нөхөрлөсөн эх орончид” номын баярын өдөрлөгийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын их сургуулийн Инновац, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Эрдэнэтуяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар-ын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Даваа, Хил хамгаалах ерөнхий газар-ын дэд дарга, хурандаа О.Сувд-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газар-ын Ахмадын хорооны дарга, хурандаа Ж.Цогтоо, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Отгонбаяр, мөн БХИС-ийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 6-8 дугаар ангийн 120 сурагч оролцож салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг