Буцах
ХОС БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/06/19 15:12
Судлаач, багш, орчуулагч, нийтлэлч Б.Алтантуяагийн “Хятад-Монгол-Англи толь бичиг”, “Үлгэр-сэтгэл зүйн гүний нууцад нэвтрэх түлхүүр” номын нээлт Үндэсний номын сангийн салбар номын санд боллоо.
Номын зохиогч хүндэт зочдод шинэ бүтээлээ танилцуулж, сэтгэл зүйн тухай болон гадаад хэл сурах арга барилын талаар өөрийн туршлагаа хуваалцан бүтээлийн дээжээ Үндэсний номын санд хүлээлгэн өгөв.
Аливаа гадаад хэл үзэхэд арга барилаа байнга өөрчилж, өөрөө шинэ арга сэдэж сурах нь хамгийн сайн үр дүнтэй байдаг. Хүний уураг тархины тогтоох цээжлэх, сурах чадвар нь сонсгол хараа талдаа илүү хөгжсөн гэх мэт өөр өөрийн онцлогтой тул шинэ содон арга барил хэзээд илүүдэхгүй хэмээн Хятад-Монгол-Англи толь бичигтээ өгүүлжээ.
Үлгэр-сэтгэл зүйн гүний нууцад нэвтрэх түлхүүр бүтээл нь Юнгийн туслахаар олон жил ажилласан, гарамгай сэтгэл зүйч Мария-Луиза фон Франц гүний сэтгэл зүйн аргаар өөр өөр улс орны ардын үлгэр хэрхэн тайлж тайлбарласныг болон номын зохиогчийн тайлж тайлбарласан 4 үлгэр багтсан онцлогтой.