Буцах
"НОМЫН САН СУДЛАЛ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/02 13:30
"Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд "Номын сан судлал 2025" эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд ССАЖЗЯ, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, МУҮНС, Парламентын номын сан, Хүүхдийн төв номын сан, Аймаг, нийслэлийн номын сангийн захирал, удирдлагууд, ИДС, ЕБС-ийн сургуулийн номын сангийн 60 гаруй төлөөлөл оролцлоо.
- МУҮНС-ийн СХХХ-ийн дарга/Соёл судлалын ухааны доктор, Ph.D/ Б.Тунгалаг "Монгол гар бичмэл номыг бүртгэх үйл ажиллагааны шинэтгэл",
- Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн/Хэл шинжлэлийн ухааны доктор, Ph.D/ М.Саруул-Эрдэнэ Конгрессын номын сан дахь Монгол судлалын холбогдолт ангилал, түлхүүр
үгийг баяжуулж буй туршлагаас,
- Дундговь аймгийн төв номын сангийн захирал/Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Ph,D/ А.Нансалмаа "Монголын номын сан: Чулуун номоос цахим ном руу",
- МУҮНС-ийн Ерөнхий номын санч Т.Баярлах "Ш.Дамдины төвөд хэлээр бичсэн "Номын сан хэмээх номын аймгийн ёс
жаяг" хэмээх зохиолын орчуулга, үгийн тайлбар",
- МУҮНС-ийн Арга зүйч В.Түвшинтогтох "Номын сангуудын эрхэм зорилгод хийсэн шинжилгээ",
- МУИС-ийн номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа, МУИС-ийн номын сангийн захирал /Доктор/Ph.D/, проф./Г.Цэрэн нар "Уншлагыг удирдах буюу көүч-номын санч болох нь",
- МУҮНС-ийн МАЗЭШХ-ийн дарга/Соёл судлалын ухааны доктор, Ph.D/ Т.Хайдав "Номын сангийн салбарын магистр, докторын зэрэг горилсон бүтээлүүдийн
сэдэвт хийсэн шинжилгээ",
- МУҮНС-ийн Сэргээн засварлагч/Нийгмийн ухааны доктор, Ph.D/ О.Ангарагсүрэн "Цаасан баримтат өвийг сэргээн засварлах ойлголтыг эргэн харах нь",
- МУҮНС-ийн НББСХ-ийн дарга Г.Гүнжинлхам, ном бүрдүүлэгч И.Долзодмаа нар "Номын сангийн ном бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал",
- Удирдлагын академийн номын сангийн эрхлэгч Ч.Мөнх-Эрдэнэ "Номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оролцоо, хамтын ажиллагааны үзүүлэх нөлөө",
- МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн "Номын сангийн мэдээллийн системийн хэрэгжилт ба цахим эрин дэхь
технологийн хөгжил",
- МУҮНС-ийн ном зүйч Т.Наранчимэг "Үндэсний ном зүйн хөгжлийн өнөөгийн байдал" сэдвээр тус тус илтгэл уншиж, хэлэлцүүллээ.