“GROW WITH GOOGLE MONGOLIA" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН “ТАЛАРХАЛ” ХҮЛЭЭН АВЛАА - Мэдээ
Буцах

“GROW WITH GOOGLE MONGOLIA" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН “ТАЛАРХАЛ” ХҮЛЭЭН АВЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/07/06 09:51


Зураг
Монгол залуусын дижитал ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, тэдний ирээдүйн мөрөөдлийг бодит боломж болгон хувиргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг идэвхтэй дэмжин 2 дахь жилдээ хамтран ажиллаж, 6 залуу мэргэжилтнийхээ цахим ур чадварыг дээшлүүлсэндээ Үндэсний номын сангийн хамт олон баяртай байна.

Google компанийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжиж буй “Grow with Google Mongolia” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж, мэдлэг чадвараа дээшлүүлээд зогсохгүй өөрийн шинэ санаа, бизнес, хамтын ажиллагаагаа эхлүүлж, карьераа нэг алхам урагшлуулсан 1000 залуусын коммьюнити бий боллоо. Зохион байгуулагч: Дэлхийн ур чадварыг дэргэдээсээ | Access the World. Certified by Google, ЦойлогсоZ, Go Lab байгууллагын манлайлагч залуучууддаа талархал илэрхийлж, амжилт, бүтээлийн дээдийг хүсье!

“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн 3 жилийн хугацаан дахь 1,125 суралцагчийн үр дүнг нэгтгэсэн анхны нөлөөллийн тайлантай доорх холбоосоор танилцаарай!

Тайлан: https://www.gwg.mn/impact-report
Тайлангийн үр дүнгээс харахад хөтөлбөрийн оролцогчдын сургалтын гүйцэтгэл 89 хувьд хүрч, олон улсын онлайн сургалтын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр түвшинд гарсан байна. Мөн төгсөгчдийн дийлэнх нь шинэ ур чадвар эзэмшсэн, карьерын шинэ боломжуудыг нээсэн, эсвэл ажлын байрандаа бодит ахиц гаргасан болохыг тайлангаас дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Зураг Зураг Зураг