Буцах
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/07/06 09:53
Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их Сургуулийн хэрэгжүүлж буй “Монголын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр туршлага солилцох, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мөн хадгалалт, хамгаалалтын сүүлийн үеийн технологи, чиг хандлага, судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг, сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.