Буцах
МОНГОЛЫН ISSN ҮНДЭСНИЙ ТӨВ АНХНЫ ДУГААРАА "НОМЫН САНЧ" СЭТГҮҮЛД ОЛГОЛОО
Ангилал: Арга зүй
Огноо: 2026/07/03 10:20
Монгол Улсын Үндэсний номын сангийн дэргэд байгуулагдсан Монголын ISSN Үндэсний төв 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны ISSN дугаараа "Номын санч" сэтгүүлд олголоо.
Монгол Улсын Үндэсний номын сан нь 1976 оноос хойш "Номын санч" сэтгүүлийг тогтмол эрхлэн хэвлүүлж ирсэн бөгөөд хэвлэмэл хувилбар нь ISSN: 2957-7632 дугаартайгаар нийтлэгддэг. Тус сэтгүүл нь Номын сангийн тухай хуулийн 9.5 дахь заалтын дагуу нийтийн номын сангуудад үнэ төлбөргүй түгээгддэг мэргэжлийн хэвлэл юм.
Уншигчдын хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх зорилгоор 2026 оны №2 дугаараас эхлэн "Номын санч" сэтгүүл уламжлалт хувилбараас гадна цахим хэлбэрт шилжиж, ISSN: 3162-054X дугаартайгаар албан ёсоор нийтлэгдэхээр боллоо.
ТОГТМОЛ ХЭВЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Монголын ISSN Үндэсний төвөөс тогтмол болон үргэлжилсэн хэвлэлийн цахим болон хэвлэмэл хувилбарт олон улсын стандарт дугаар (ISSN) олгож байна.
Холбоо барих:
Вэбсайт: www.nationallibrary.mn
Өргөдлийн маягт: https://nationallibrary.mn/issn/index.html
И-мэйл: issnmongolia@gmail.com
Утас: 7018-8882 (Даваа–Баасан гарагт)