Буцах
“МОДОН БАРЫН БАРИМТАТ ӨВ: БҮРТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ БА ХҮРТЭЭМЖ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/07/31 13:46
Монгол Улсын Үндэсний Номын Сан (National Library of Mongolia, NLM) Солонгос Судлалын Хүрээлэн (한국국학진흥원, Korean Studies Institite, KSI)-тэй хамтран "Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулах тул эрхэм хүндэт эрдэмтэн судлаач Та бүхнийг хуралд илтгэгчээр оролцох урьж байна.
Хуралтай холбоотой мэдээллийг 80007122 дугаарын утсаар лавлана уу!
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь модон бар хэвийн баримтат өвийг хадгалж хамгаалах шилдэг сайн туршлага, шинэ тутам гарч ирж буй орчин үеийн технологи, арга зүй болон хамтын ажиллагааны нэгдсэн стратегийн талаарх салбар хоорондын хэлэлцүүлэг хийх боломжийг олгох юм. Түүнчлэн гар бичмэл болон модон барын хэвлэмэл ном судрын өвийн судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Тус эрдэм шинжилгээний хурлаар дэлхийн олон улсаас эрдэмтэн судлаачид, куратор, номын сан болон соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, Монгол Улсын Үндэсний Номын Санд хэрэгжүүлж болох модон барын өвийг судлах, хадгалж, хамгаалах арга замуудыг хэлэлцэх зорилготой.
Зохион байгуулагч:
• Монгол Улсын Үндэсний Номын Сан (National Library of Mongolia, NLM)
• Солонгос Судлалын Хүрээлэн (한국국학진흥원, Korean Studies Institite, KSI)