Буцах
"НҮҮДЭЛЧИН" НААДАМД "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН БА УГИЙН БИЧГИЙН ӨРГӨӨ"-ГӨӨР ОРОЛЦОЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/08/23 10:16
"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Монгол Улсын Үндэсний Номын Сан өөрийн сан Монголын нууц товчоон ба Угийн бичгийн өргөөгөөр оролцож байна.
Монгол Улсын Үндэсний Номын сангийн өргөөнд монгол болон дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн Монголын нууц товчооны хувилбаруудаар гаргасан үзэсгэлэн болон Халхын дөрвөн аймаг, Дөрвөд, Цахар хошууны ноёд, төрлийн болон харьяат тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сэцэн хан Шолойн удмын тайж нарын таван ханатай гэрийн буурины чинээ угийн бичгийг дэлгэн толилуулж байна.
Эрхэм уншигч олон Та бүхнийг "Нүүдэлчин" наадмаар зочилж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн өргөөгөөр морилон саатахыг урьж байна.
"Нүүдэлчин" наадам 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж, өнөөдөр өндөрлөнө.