Буцах
“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА.
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/09/13 12:38
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 2.34-т “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэх тухай тусгасан байдаг.
“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүдээс Ном бүрдүүлэх боловсруулах хэлтсийн ангилагч номын санч Д.Буянхишиг "Алтан гадас" одон, каталогч Б.Хунцэцэг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдлаа.
“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийн 33 дахь удаагийн баярын мэндийг Монголын өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа үе үеийн ахмадууд, соёлын ажилтнууд, номын санчид, хамт олондоо дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай