Буцах
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/09/14 12:48
Монголын орчин цагийн боловсролын суурийг тавилцсан, олон мянган шавь нарынхаа дурсамж, амьдралын замналд өнөөдөр ч дуурсагдсаар буй Пүржээгийн Даваагийн үйлс бүтээлийг мөнхлөн үлдээх зорилгоор бүтээсэн “Даваа захирал” хөрөг нэвтрүүлэг, “Даваа багш” номын нээлт Салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.
Увс аймгийн ууган сургуулиудын нэг болох 1-р 10 жилийн сургуулийн 100 жилийн ойд зориулан өргөн барьж буй уг төслийн санаачлагч, продюсерээр Даваа багшийн хүргэн Монгол Улсын Урлагийн гавьъяат зүтгэлтэн, Оросын холбооны улсын Буриад улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу болон түүний хань Д.Мөнхгэрэл нар, “Даваа багш” номын зохиогчоор сэтгүүлч Х.Болормаа нар ажилласан байна.