Буцах
ЭРХҮҮ ДЭХ КОНСУЛЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦОВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/06 13:24
Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Үндэсний бичиг-Өв соёл" уралдааныг зохион байгуулж, Монгол Улсын Үндэсний Номын Сан дэмжиж оролцлоо.
“Үндэсний бичиг-Өв соёл" сэдэвт гурван төрөлт уралдаанд давхардсан тоогоор нийт 110 хүн оролцож, мэдлэг чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөн ба “Мэлмийн хөтөч” академийн багш, каллиграфч Д.Батмөнх бийрийн бичгийн анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалт зохион байгуулжээ.
Тус уралдааныг зохион байгуулахад Монгол Улсын Боловсролын яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Мэдээллийн Монцамэ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сонины редакц, Монгол бичгийн нийгэмлэг, “Уламжлал” сэтгүүл дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.
Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэд 2018 оноос хойш “Хараацай” дугуйлан хичээллэж эхэлсэн ба 300 орчим сурагч, оюутан, сонирхогчдод үндэсний монгол бичгийн хичээл, бийрийн бичиг заахаас гадна буриад монгол түмний түүх соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж.