Буцах
ПАРИС ДАХЬ ISSN (INTERNATIONAL STANDARD SERIAL NUMBER) ОЛОН УЛСЫН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/07 14:04
Парис дахь ISSN-ийн Олон улсын төвийн захирал, доктор, хатагтай Гэль Биквэт, тус төвийн мэргэжилтнүүдийн хамтаар Монгол Улсын Үндэсний Номын Сангийн мэргэжилтнүүдтэй цахим зөвлөгөөн хийлээ.
Монгол Улсын Үндэсний Номын Сан нь ISSN-ийн Монгол Улс дахь Үндэсний төвөөр шалгарч, гэрээ байгуулан хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд тус зөвлөгөөнөөр ISSN (International Standard Serial Number) буюу тогтмол хэвлэгддэг сонин, сэтгүүл, цуврал бүтээлд олгогддог олон улсын стандарт дугаарын үүрэг, ач холбогдол, хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах боломжууд, цаашдын ажлын төлөвлөгөө, цагийн хуваарийн талаар харилцан санал солилцсон юм.
ISSN дугаар олгогдсоноор тухайн хэвлэл олон улсын мэдээллийн санд бүртгэгдэж, дэлхийн аль ч улсаас хүлээн зөвшөөрөгдөх, танигдах нөхцөл бүрддэг бөгөөд энэ нь тухайн хэвлэл албан ёсоор бүртгэлтэй болох, олон улсад нээлттэй харилцах чухал алхам болдог учиртай.