Монгол Улсын Үндэсний Номын сангийн гадаад ном солилцоо - Мэдээ
Буцах

Монгол Улсын Үндэсний Номын сангийн гадаад ном солилцоо

Ангилал: Гадаад солилцоо

Огноо: 2020/01/14 21:19


Зураг
Улс хоорондын соёлын харилцааны салшгүй хэсэг болох олон улсын ном солилцооны ажил анх 1926 онд ОХУ-ын Төв номын сантай ном хэвлэл солилцож эхэлснээр эдүгээ АНУ, ОХУ, Герман, БНХАУ, Япон, Солонгос зэрэг 84 гаруй орны 113 номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай тогтмол харилцаатай ажиллаж, Үндэсний номын сангийн үнэт сан хөмрөгийг арвижуулан баяжуулж байна.

Эдгээрээс байнгын харилцаатай 14 орны 25 номын сан байна. Үүнд:

№ Улс Нэр Харилцаа тогтоосон он
1. Орос Нийгмийн шинжлэх ухааны ШУ-ны мэдээллийн институт 1956
2. Англи Британийн номын сан 1958.08.12.
3. Япон Тоёо Бунко-гийн дорно дахины номын сан 1959.05.14.
4. Орос Гудомино-гийн нэрэмжит гадаадын уран зохиолын номын сан 1971.10.13.
5. Вьетнам Үндэсний номын сан 1956.04.27.
6. Герман Берлиний улсын номын сан 1956
7. Орос Улсын номын сан 1949
8. Польш ШУА-ийн ШУ-ны бүтээлийг түгээх төв 1968
9. Орос Үндэсний номын сан 1946
10. Орос ШУА-ийн номын сан 1955
11. Польш Үндэсний номын сан 1972
12. АНУ Конгрессийн номын сан 1956.06.10.
13. Герман Шинжилгээ судалгааны нийгэмлэгийн номын сан 1971.11.19.
14. Хятад Үндэсний номын сан 1957
15. Орос Буриад улсын үндэсний номын сан 1962.11.19.
16. Хятад Өвөр монголын өөртөө засах орны номын сан
17. Япон Үндэсний парламентын номын сан 1988
18. Турк Үндэсний номын сан
19. Австрали Монамийн их сургуулийн номын сан
20. Индиан Их сургуулийн монгол нийгэмлэг
21. Солонгос ШУА-ийн номын сан 1957
22. Казахстан Үндэсний номын сан 1958

Дээр дурьдсан номын сангуудруу жилд дунджаар 300 гаруй ном илгээдэг. Мөн 800 гаруй сонин, 300 гаруй сэтгүүл, 300 гаруй ном хүлээн авч ажиллаж байна. Энэ тоог жил ирэх тусам ихэсгэх зориолготой ажиллаж байгаа тул зохиогч, эрдэмтэн та бүхийг хамтран ажиллахыг уриалж байна.

Зохиогч, эрдэмтэн судлаач, хэвлэн нийтлэгч та бүхэн гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад өөрийн бүтээлээ илгээх хүсэлтэй байгаа бол манай байгууллагаар дамжуулж илгээх боломжтой.


Жич: Монгол орны түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны шинэ ололт, нээлтийг харуулсан шинэ ном илгээх шаардлагатай.Монгол улсын үндэсний номын сан шуудангийн зардлыг гаргана.

Та бүхэн гадаад руу илгээх номоо Үндэсний номын сангийн 312 тоотод авчирч өгнө үү.

Холбоо барих: Ном бүрдүүлэгч, Гадаад солилцооны номын санч Х.Нарандулам 80702929