37 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯРТ ҮНДЭСНИЙ НОМЫН САН - Мэдээ
Буцах

37 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯРТ ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/16 17:02


Зураг Зураг Зураг Зураг Зураг
Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 158 дугаар зарлигаар НОМЫН БАЯРЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ зарлиг гарсан. Тус зарлигт номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсан.
Мөн НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ хуулийн 5.1.17-д Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг гэж заасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн номын баярт Үндэсний номын сан дараах үйлчилгээг үзүүлж оролцож байна.
1. Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн номын худалдаа
2. Соёлын боловсролын хөтөлбөр /Үлгэрийн баатруудыг будах, эсгийгээр үлгэрийн баатар бүтээх, оньсон тоглоом/
3. "Чанга уншлага" хүүхдүүдээр үлгэрийн цуврал ном уншуулах. Өдөр бүр 15 цагаас
4. “Үлгэрээс үлгэрлэе” үлгэрийн цаг өдөр бүр 12 цагаас
5. “Номтой сугалаа” сугалаа бүр хонжвортой.
6. Ном баринтаглахыг заах
7. Онцлог хэрэгцээт иргэдийн танхимын танилцуулга
8. Номын сангийн цахим үйлчилгээг сурталчлах
9. Номын сангийн уншигчийн цахим бүртгэл