Буцах
МОНГОЛ УЛСЫН ҮДЭСНИЙ НОМЫН САН БОЛОН СОЛОНГОС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, СУДЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/20 16:27
Солонгос Судлалын Хүрээлэн (한국국학진흥원)-ийн ерөнхийлөгч ноён Жонгсуб Чонг болон тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 8 хүний бүрэлдэхүүнтэй баг МУҮНС-д зочилж захирал хатагтай Б. Ичинхорлоотой хоёр байгууллага хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон академик судалгааны олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Солонгос Судлалын Хүрээлэн нь ЮНЕСКО-гийн Дэлхийн Дурсамжийн Олон Улсын болон Ази-Номхон Далайн бүртгэлд бүртгэгдсэн таван баримтат өвийг оролцуулан 700,000 орчим эртний сурвалж бичиг хадгалдаг томоохон байгууллага юм. Хоёр байгууллага үзэсгэлэн зохион байгуулах, хамтын бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулах, сурвалж бичгийг судалгааны эргэлтэнд оруулах, баримтат өвийн талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.