О.ДҮҮРЭНБАЯР ХҮҮ ӨӨРИЙН ДҮР БҮТЭЭСЭН "ЦОГТ ХУНТАЙЖИЙН САНААШРАЛ" БАРИМТАТ КИНОГОО ИРЖ ҮЗЭВ - Мэдээ
Буцах

О.ДҮҮРЭНБАЯР ХҮҮ ӨӨРИЙН ДҮР БҮТЭЭСЭН "ЦОГТ ХУНТАЙЖИЙН САНААШРАЛ" БАРИМТАТ КИНОГОО ИРЖ ҮЗЭВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/23 10:10


Зураг Зураг Зураг Зураг
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд малчин хүүгийн дүр бүтээсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч О.Дүүрэнбаяр аав, ээж, дүү, ангийн нөхдийн хамт хүрэлцэн ирж, өөрийн дүр бүтээсэн баримтат киногоо үзлээ.
Сурагч О.Дүүрэнбаяр Монголынхоо түүхийн судлалд шимтэн түүх, нийгмийн ухааны хичээлдээ шамдан суралцаж, өнөө жилийн Түүхийн улсын олимпиадад амжилттай оролцон гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртсэнээр МУИС-ийн Түүхийн ангид элсэн суралцах урилга авсан байна.
Тэрбээр өөрөө түүх соёлоо сонирхон суралцаж байгаагийн хувьд Монголын түүхэн хүмүүн Цогт хунтайжийн түүх намтар, шашин соёл, улс төрийн замналыг өгүүлэх түүхэн баримтат кинонд оролцон дүр бүтээх завшаан тохиосонд бэлгэшээж байгаагаа илэрхийлсэн юм.