Буцах
АХМАДУУД НОМЫН САНГААР ЗОЧИЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/27 11:02
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ахмадууд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв байраар зочилж, номын сангийн барига байгууламж, сан хөмрөг, Үнэт ховор номын музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ахмадууд мэргэжлийнхээ дагуу номын сангийн байрны түүх соёлын дурсгалт барилга, архитектор хийцлэлийн талаар ярилцаж, Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын ордонд залагдаж, нандигнан шүтэж байсан судар номоос адис хүртэж, монголчуудын бичиг номын гайхамшигт өвүүд, ном бүтээх уламжлал тэргүүтэнтэй танилцан оюутан ахуй цаг, залуу насныхаа дурсамж шингэсэн уншлагын танхимуудаар зочилсон юм.