“ТОРГОН ХИЛ БА НОМЫН САН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА - Мэдээ
Буцах

“ТОРГОН ХИЛ БА НОМЫН САН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/27 11:04


Зураг
Монгол Улсын Үндэсний номын сангаас хилийн цэргийн 0286 дугаар цэргийн ангитай 2025-2027 онуудад хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурж, хилийн цэргийн салбарын бие бүрэлдэхүүнд ном, соёл, сэтгэл судлалын шинжлэх ухааныг үндэс суурьтайгаар түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн хэрэглээ, номын сэдэвчилсэн ярилцлага, номын үзэсгэлэн, шинэ номын талаар мэдээлэл хүргэх зорилгоор сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулав.
✅Албан хаагчдын үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хос бичиг-хилчдийн хэрэглээ” өдөрлөгийг зохион байгуулж, “АХА” тэмцээн, Хэн сайн бичих вэ?-монгол бичигтэн уралдаан , вэб сайт болон киндле, таблет, ipad ашиглан цахим ном уншуулж VR төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүллээ.
✅Хилийн цэргийн 0286 дугаар ангийн номын сангийн сан хөмрөгт 108 нэр төрлийн ном бэлэглэж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажууллаа.
Зураг Зураг Зураг Зураг