"ФРОНТ ХЭМЭЭХ ЭНГЭЛИЙН БАДАМ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ - Мэдээ
Буцах

"ФРОНТ ХЭМЭЭХ ЭНГЭЛИЙН БАДАМ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/07/03 15:12


Зураг
Тус ном нь олон түмэнд “Фронт” хэмээн алдаршсан Э.Бадам /1908-1992/ хэмээх хүний бүтээсэн гавьяа, намтар судлал, Дөрвөд угсаатны уг гарал, удам угсаа, төрж өссөн нутгийн талаар дурдсанаараа онцлогтой бөгөөд Тод номын гэрэл төвөөс эрхлэн гаргасан намтар судлал цувралын 29 дэх боть ном болон хэвлэгджээ.

Дашрамд дурьдахад Э.Бадам гуай дэлхийн хоёрдугаар дайны үед “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэхэд хамгийн эхэнд оролцож, Зөвлөлтийн ард түмэнд тусламж дэмжлэг өгснөөрөө алдартай, эх хүний сэтгэл оюун шингэсэн үйлдэл бөгөөд хүний энэрэнгүй сэтгэл ямар агуу вэ, гэдгийг Монгол, Зөвлөлтийн ард түмэнд тодоос тод харуулж өгсөн түүхэн хүн билээ.
Зураг Зураг Зураг Зураг