Буцах
БУРИАДЫН НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ ЗОЧЛОВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/08/14 08:36
ОХУ-ын Буриадын Үндэсний номын сангийн захирал, хатагтай Аюуна Дашинимаява Монгол Улсын Үндэсний Номын Санд зочиллоо.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо Буриадын номын сангийн захирлыг хүлээн авч уулзаж, хоёр номын сангийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хатагтай Аюуна Дашинимаява ирэх 9 дүгээр сард Улаан-Үд хотод болох Номын баяртаа Монголын талын зочид төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урилаа.