МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХОЛБООНД ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛОВ - Мэдээ
Буцах

МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН САЛБАР ОЛОН УЛСЫН НОМЫН САНГИЙН ХОЛБООНД ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛОВ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/08/22 10:57


Зураг
Монголын номын сангийн салбарын төлөөлөл Мягмарын Даваасүрэн дэлхийн номын сангийн толгой байгууллага болох Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын Сангийн Холбоодын Менежментийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2025-2029 онд ажиллах боллоо.

Ингэснээр Монголын номын сангийн салбараас анх удаа Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA)-нд төлөөлөл сонгогдож буй юм. М.Даваасүрэн Монгол Улсын Үндэсний Номын Санд ажиллаж, Австралийн Холбооны Улсын Өмнөд Австралийн Их сургуульд номын сангийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, эдүгээ Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA) нь 150 орны 1700 гаруй номын санг эгнээндээ нэгтгэсэн, 100 жилийн түүхтэй байгууллага билээ.