Буцах
"GROW WITH GOOGLE MONGOLIA" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/08/26 13:57
Энэхүү хөтөлбөр нь Google компанийн албан ёсны эрхтэйгээр мэдээллийн технологийн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг олгодог танхим, цахим хичээлийн хосолсон хөтөлбөр юм.
Залуучуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим ур чадварыг олгож ажлын байр санал болгох хөтөлбөр хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэхээр “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 350 залуучуудад 6 мэргэжлийн чиглэлээр зохион байгуулсан танхимын сургалтыг 7 хоногийн бямба гараг бүр суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлж, бататгах сургалт болон зөөлөн ур чадварын сургалт болон зочин илтгэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж, мэдээллийн технологийн 3 мэргэжилтнийхээ ур чадварыг дээшлүүлсэндээ баяртай байна.
“Grow with Google Mongolia 2025” хөтөлбөрийн зохион байгуулагч, хөтөлбөрийн багш нартаа болон нийт оролцогч залуучууддаа баяр, талархал илэрхийлэн, цахим ур чадварт суурилсан ирээдүйг цогцлоох үндсэн зорилгод нь амжилт хүсье!
Зохион байгуулагч: Grow with Google Mongolia
Зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Хамтрагч: GоLab
Хамтрагч: Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/