Буцах
ЯПОН, МОНГОЛЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧИД ХАМТРАН АЖИЛЛАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/02 08:38
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй нэгэн цаасан баримтат өвийг сэргээн засварлахад Япон Улсын Киотогийн Урлаг, дизайны их сургуулийн профессор Ообаяаши, докторант Д.Отгон, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн, Э.Хулан нар хамтран ажиллалаа.
Профессор Ообаяаши сэргээн засварлагч 2023, 2024 онуудад муутуу цаасны шинж чанар, гэмтлийг тодруулах сургалтыг тус тус явуулж байсан бол энэ удаа Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй олсны цаас буюу муутуу цаасан баримтыг сэргээн засварлах арга зүй, материалын талаар түүнээс туршлага судалсан, үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон юм.