СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА - Мэдээ
Буцах

СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/04 15:02


Зураг
Нийслэлийн Ерөнхий боловсролын “ХҮЛЭГ” сургуулийн 2-5 дугаар ангийн 74 сурагч Үндэсний номын сангийн салбар номын сангийн уншлага үйлчилгээтэй танилцлаа.
Сурагчид Гэр бүлийн уншлагын танхимд “Долоон бурхан одны домог”, “Мазаалай ботго хоёр” үлгэр сонсож, Хүүхэд саатуулах өрөө, Эрдэм, Хүмүүн, Ертөнц, Язгуур, Онцлог хэрэгцээт иргэдийн танхимын үйлчилгээ, Бүтээлч танхимын боловсролын хөтөлбөртэй танилцан, Мини кино театрт “Цоохор найз” хүүхэлдэйн кино, Цахим уншлагын танхимд “Номын сангийн бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, уншигчийн үнэмлэх нээлгэлээ.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг