Буцах
СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/05 10:48
Нийслэлийн Ерөнхий боловсролын ХҮЛЭГ Интернэшнл сургуулийн 1 болон дунд, ахлах ангийн сурагчид Үндэсний номын сангийн салбар номын сангийн уншлага үйлчилгээтэй танилцлаа.
Сурагчид Тогтмол хэвлэлийн, Онцлог хэрэгцээт иргэдийн, Эрдэм шинжилгээний, зэрэг төрөлжсөн 16 танхимтай танилцаж, дунд болон ахлах ангийн сурагчдад Аргазүйч В.Түвшинтогтох “ЯАГААД НОМЫН САН ГЭЖ” сэдвээр лекц уншив.
Эх хэлний өдөрт зориулсан номын үзэсгэлэн, номын сангийн сан хөмрөг зэрэг бусад үйлчилгээг үзэж сонирхон уншигчийн үнэмлэх нээлгэлээ.
Гэрэл зураг бүрийг тайлбарын хамт нийтлэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын ХҮЛЭГ Интернэшнл сургуулийн хамт олонд цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.