Буцах
М.САРУУЛ-ЭРДЭНЭ БАГШИЙН ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/11 10:36
Монгол Улсын Үндэсний Номын Сангаас 2025 оны 9 дүгээр сарын 15-ны даваа гаргийн 11:00 цагт төв байрны Уншлагын их танхимд АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, Хэл бичгийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн "Дэлхийн монгол судлалд Монголын номын санчдын үүрэг" сэдэвт лекцийг зохион байгуулна.
Эрхэм уншигч олон, номын санч, судлаач Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.