Буцах
"ТАЛАРХАЛ БА БЯСАЛГАЛ" ХӨТӨЛБӨРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/16 13:22
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн "Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл"-ийг 2023-2025 онд АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж, төслийн тайланг танилцуулан бясалгалын лекц зохион байгууллаа.
Төслийн үр дүнгийн талаар тайлан танилцуулгыг төслийн зохицуулагч, доктор Б.Сайнбилэг хийж, "Талархал ба бясалгал" хөтөлбөрт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Ричард Буанган тэргүүтэй албаны хүмүүс болон бясалгагчид, сонирхогчид оролцов.
Эртний ном судрыг цахимжуулан хадгалж хамгаалах үйл ажиллагаа явуулж буй Азийн Өвийн Сангийн ерөнхийлөгч Жон Брэди сэтгэлээ удирдахуй, бясалгалын тухай лекц танилцуулга хийсэн юм.