Буцах
НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/16 17:38
Үндэсний номын сангийн салбар номын санд “МОНГОЛЫН МУЗЕЙН ХӨГЖИЛ 100 ЖИЛ” номын нээлт боллоо.
Уг бүтээлд Монголд музейн салбар хэрхэн үүсэж хөгжсөн үйл явцыг баримт, мэдээлэл, олон талт эх сурвалжуудад тулгуурлан авч үзсэн. Музейн сан хөмрөг бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, судалгаа, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөгжил, дэвшил, өөрчлөлтийг олон талаас нь шинжлэн харуулахыг зорьсон байна.
Номын нээлтэд музейн захирлууд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, музейн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмад үеийн төлөөлөл оролцлоо.
Бүтээлийн ерөнхий редактор, ажлыг удирдан зохион байгуулсан СУИС-ийн харьяа СУСХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг бүтээлийн танилцуулгыг хүндэт зочдод толилууллаа.
Тус бүтээлийн зөвлөхөөр ажилласан Музейн шинэ хөгжил нийгэмлэгийн тэргүүн, СУИС-ийн Хүндэт профессор, Олон Улсын Музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны ахмад гишүүн Д.Цэдмаа талархлын үг хэлж Үндэсний номын сан болон Соёл урлаг судлалын хүрээлэнд өөрийн бүтээлийн дээжээ хүлээлгэн өглөө.
Бүтээлийн дээжийг номын сан, музейн төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон хүндэт зочдод гардууллав.
Үндэсний номын сангаас “МОНГОЛЫН МУЗЕЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ” номын үзэсгэлэн дэглэж зочдод танилцууллаа.