ХИЛЧИН СПОРТ ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ - Мэдээ
Буцах

ХИЛЧИН СПОРТ ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/17 17:43


Зураг
Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой энэ онд тохиож байна. Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Хилчдийн өдөр буюу "Хилчдийн баяр"-ын энэ өдөр Монгол Улсын Үндэсний номын сан, Хилийн цэргийн тусгай салбар “Хилчин спорт” хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага ном, судалгааны бүтээлийн хамтын ажиллагаанаас гадна номын сан, цахим уншлагын үйлчилгээ, соёлын боловсролын хөтөлбөрүүд болон албан хаагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол, спортын сургалт, арга хэмжээг хамтран зохион байгуулна.
Зураг Зураг Зураг Зураг