ЦАХИМ НОМ УНШИХ КИНДЛЭ - Мэдээ
Буцах

ЦАХИМ НОМ УНШИХ КИНДЛЭ

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/19 17:50


Зураг
Үндэсний номын сангийн салбар номын санд киндлээр цахим ном унших боломжтой. Уншигч цахим каталогоос (https://ecatalog.nationallibrary.mn/) ном хайхад хайлтын үр дүнд гарч ирсэн ном цахим хэлбэрээр унших боломжтой бол сан хөмрөгт байгаа тоо ширхэгийн дор цахим хувилбарын мэдээлэл гарч ирнэ.
Захиалах товчийг дарж бүтээлийн төрөл хэсэгт цахим материалын сонголт хийж захиалга баталгаажуулах товчийг дарснаар тухайн бүтээлийг цахимаар унших боломжтой болно.
Салбар номын сангийн 3 давхарт Цахим уншлагын танхимд захиалсан номоо киндлээр уншина.
Орчуулгын болон бүх төрлийн шинжлэх ухааны 1000 гаруй ном нэг киндлэд суулгасан бөгөөд уншигч номын нэр болон зохиогчоор хайлт хийж таалагдсан номоо унших боломжтой.
КИНДЛЭЭР УНШИХ БОЛОМЖТОЙ ЗАРИМ НОМ:
-Б.Бааст "Хангайн бор"
-С.Эрдэнэ "Хойд насандаа учирна"
-Ш.Дулмаа "Алтан титэмт гүнж"
-Ц.Оюунгэрэл "Америкт суралцсан тэмдэглэл"
-Жорж Орвелл "Амьтны ферм"
-Анатолий Рыбаков "Арбатын хүүхдүүд"
-Ш.Ичинхорлоо "Багшийн ном"
-Д.Гармаа "Гэртээ ганцаараа"
-Н.Павлов "Дахин төрсөн нь"
-Анне Франк "Залуу охины өдрийн тэмдэглэл"
-"Монгол ардын ерөөл магтаал"
-"Монголын нууц товчоо"
-А.Цанжид "Төрийн барихуй Монгол ухаан"
-А.Цанжид "Төрийн захиргаа"
-Б.Явуухулан "Түүвэр зохиол"
-Жюль Верн "Усан доогуур 20000 бээр аяласан нь"
-Роберт Грин "Эрх мэдлийн 48 хууль"
Зураг Зураг Зураг Зураг