Буцах
"ХАГДАРСАН МОДЫГ УРЛАГ БОЛГОХ НЬ” БҮТЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/19 17:53
Үндэсний номын сан нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, иргэдэд экологийн боловсрол олгох, байгаль орчны үнэ цэнийг бүтээлчээр ойлгуулах сургалт, мэдээллийн байнгын хөтөлбөр явуулах зорилготой “Бүтээлч байгаль” экологийн боловсролын танхим нээсэн.
2025-2026 хичээлийн жилд сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.
09 сарын 19-нд “Бүтээлч байгаль” танхимд “Хагдарсан модыг урлаг болгох нь” бүтээлийн өдөрлөгийг “Оюуны хөгжлийн институт ТББ, “Хязгааргүй 888 хүүхдийн урлан” Хязгааргүй 888, Нийслэлийн БГД-н Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн Д.Эрдэнэбямба багштай “Ногоон дэлхий эко клуб”-ын 3-11-р ангийн сурагчид болон “Хайрын гэр бүл, хүрээлэн буй орчныг бүтээх холбоо ТББ”-ын төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа.
Цаашид 7 хоног бүр хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрүүд Үндэсний номын сангийн салбар номын сангийн “Бүтээлч байгаль” танхимд хэрэгжинэ.