Буцах
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД"
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/09/20 18:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу жил бүрийн хавар болон намар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2025" есдүгээр сарын 19-нөөс 21-ний хооронд улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Монгол улсын Үндэсний номын сангаас "Үндэсний бичиг соёл, номын өдрүүдэд зориулан Төв болон салбар байрандаа номын үзэсгэлэн гаргаж уншигч та бүхэндээ хүргэж байна.
Уншигч та бүхэн салбар болон төв байранд хүрэлцэн ирж номын үзэсгэлэнтэй танилцаарай.