ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САНГИЙН АЛБАН ХААГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА - Мэдээ
Буцах

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САНГИЙН АЛБАН ХААГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/22 18:10


Зураг
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ээр
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сангийн хамт олон Монгол Улсын Үндэсний номын сангийн салбар байрны үйл ажиллагаатай танилцаж, номын санчдын сургалт, давтан сургалт, арга зүйн талаар ярилцлаа.
Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны төв номын сан нь 2024 оны 9 сард АШУҮИС-ийн зүүн хотхонд шинэ байраа ашиглалтад оруулж, оюутан, судлаачдад үүдээ нээсэн юм. Тус номын санг АШУҮИС өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд барилга нь орчин үеийн интерьерийн шийдэлтэй, дөрвөн давхар, 3000 м.кв талбайтай бөгөөд нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай, 24 цагаар ажиллах хоёр уншлагын танхимтай.
Үүнд гадаад номын уншлагын танхим байгаа нь багш, оюутнууд бие даан суралцах боломжийг бүрдүүлжээ. Мөн хурлын танхим, мультмедиа өрөө, цахим номын сан, кофе шоп, ном сэлбэн засах өрөө зэргийг цогцоор нь байгуулж, оюутнууд чөлөөт цагаа өнгөрөөх, эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийх таатай орчин бий болсон байна.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг