Монгол номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

Харьяат олон газраас өрх ам малын тоог мэдүүлэхэд нуун дарагсдыг цээрлүүлэн шийтгэх дүрэм хэмжээ

Энэхүү хууль цаазын бичигт хүн малын тоог нуун дарагдуулсан тохиолдолд оногдуулах торгуулийн хэм хэмжээг өгүүлжээ.

Тодруулбал:

Харьяат олон газраас аймаг шавийн захиргаанаас, нутгийн захиргааны дүрмийн ёсоор бүх ардын засгийн газраас тусгайлан тушааснаар хөрөнгө малын үнэн тусыг тодорхойлон мэдүүлэхүйц нэгэнт тарсан байцаахыг ялган салгаж цээрлүүлэн шийтгэх дүрэм хэмжээ.

1-р зүйл: Аливаа хүний хөрөнгийн малыг нэгээс 3 хүртэлх малыг нуун дарагдуулсан бол 27 лангаар шийтгэмүй.

2-р зүйл: Өрхийн тоог нуун дарагдуулбал өрхийн тэргүүлэгчийг мөнхүү 27 лангаар торгож 3 хүн ам тутамд 27 лангаар нэмэгдүүлэн торгож шийтгэмүй.

3-р зүйл: Өрхийн хөрөнгө малыг нуун дарагдуулсан хүн амын олон цөөнийг үл бодон өрхийн тэргүүлэгчийг мөнхүү 81 лангаар торгож шийтгэн басхүү хөрөнгө малыг нь нэгэн албан дор оруулмой.

4-р зүйл: Аливаа хүн ам өрхийн хөрөнгө малыг нуун дарагдуулсан бол 27 лан, Багийн эх баригчдыг мөнхүү 21 лан, Сум нутгийн эх баригчдыг 17 лан, Хошуу шавийн эх баригчдыг 9 лангаар торгож шийтгэмуй.

5-р зүйл: Аливаа хүн ам өрх хөрөнгө малын үнэнийг гарган мэдүүлсэн атал харьяат эрх баригчид завсраас нь хорогдуулан нуун дарсан бол өрхийг тэргүүлэгчийг яллахыг хэлтрүүлж, эрх баригчдыг зохих ялыг тус тус 3 н зэргээр нэмэгдүүлэн торгож шийтгэх өөр өөрийн албан тушаалаас огцруулмуй:

6- р зүйл: Аливаа торгосон мөнгийг 3 сарын хугацаанд тооцож тушаалгамуй.

7- р зүйл: Хүн ам хөрөнгө малаа нуун дарсныг нь хөндлөнгийн хүн гэрчилбээс дарсан мөнгө албан дор оруулах малаас нь гэрчилсэн хүнийг шагнамуй.

8- р зүйл: Аливаа хүн ам хөрөнгө малаа нуун дарсан хэргийг гэрчилсэн хүний хөрөнгө малыг нуун дарсан хэргийг гэрчилсэн хүнийг харьяат аймаг шавь дор ардын засгийн газрын түшмэл ба эсвэл аймгийн яам эрдэнэ Санжидбанийн яаманд мэдүүлэн уламжлан ардын засгийн дотоод зөвлөлийн яаманд эрх мэдүүлж магадлан байцааж гүйцэтгэн шийтгэх дор бэлтгээгүүлбэл зохимой.

9- р зүйл: Энэхүү дүрмийг зарласан өдрөөс эхлээд хүчин төгөлдөр болгомой.

/Олноо өргөгдсөний 13-р он арван сарын нэгэн европын арван нэгэн сарын есөн/

Монгол номын сан хөмрөг:

Ангилал 31. X-261

Данс:08013614

Мэдээлэл бэлтгэсэн: С.Гэрэлтуяа /МУҮНС-ийн Номын санч мэдээллийн ажилтан/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d