Японы Тоттори мужийн төлөөлөгчид номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа
Япон улсын Тоттори мужийн дэд захирагч Камэи Казүёши, “Манлайлагч муж Тоттори” Хөгжлийн бодлогын төв газрын дарга Эндо Тошики, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ижима Ясүо, Гадаад харилцааны хэлтсийн даргын орлогч Танака Юкиясү, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Сугаржавын Цэрэндолгор, Мужийн номын сангийн захирал Кобаяши Такаши, номын санч Андо Риэ, Шимода Нацүко нар 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангаар зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Тус муж нь Монгол улсын Төв аймагтай хамтын ажиллагааны 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд аймгийн 100 жилийн ойн баярт урилгаар хүрэлцэн иржээ. Хамтын ажиллагааны он жилүүдэд тус аймгийн номын сан болон соёлын байгууллагын албан хаагчдыг мужийнхаа соёлын байгууллагуудад урьж, дадлагажигчаар ажиллуулж байжээ.
Цаашид хоёр орны соёлын байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам батжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.