Мэдээ, мэдээлэл

Залуу монгол судлаачид Үндэсний номын сангаар зочиллоо

Олон Улсын Монголч эрдэмтдийн XII их хурал энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургуулийн оролцогчид Монгол Улсын Үндэсний номын сангаар зочиллоо.

Залуу монгол судлаачид Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үзэж сонирхон монголчуудын бичиг номын соёл, түүний уламжлалын талаарх мэдлэгээ зузаатгалаа. Түүнчлэн тус номын сангийн Гар бичмэл, монгол судлалын номын сан хөмрөг, Төвөд номын сан хөмрөг, Дорно дахины номын сан хөмрөг, Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Нийтийн уншлагын танхимууд, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцав.

Өнөө жил Залуу монгол судлаачдын зуны сургуульд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг дэлхийн монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 26 залуу монголч эрдэмтэн оролцож байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d