Мэдээ, мэдээлэл
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай хамтран ажиллалаа
Монгол Улсын Үндэсний Номын сан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал хамтран ажиллах <<Номтой нөхөрлөе>> аяны хүрээнд Үндэсний номын сангийн Ном зүйч Т.Наранчимэг <<Ном унших ач тусын тухай зөвлөмж>> , Монгол дуу дүрс сан ТББ-ын тэргүүн дипломатч, судлаач Б.Баясгалан Үсэг бичигт суралцах үндэсний аян: 1936-1945 Ололт, Бэрхшээл, Сургамж сэдвээр мэдээлэл өгч, Солилцоогоор ном олгох гэрээ байгуулж, Цэргийн шинжлэх ухааны холбогдолтой ном, судалгаа шинжилгээний бүтээлээр үзэсгэлэн дэглэж, нийт баг бүрэлдэхүүнд танилцуулж, номын сангийн сан хөмрөгт 22 нэр төрлийн ном хандивлав.