Монгол номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

“Байгалийн аймшигтай ба сүрхий улирал  үзэгдлийн тухай өгүүллүүд”

МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөгт Оросын эрдэмтэн Рубакиний зохиосон “Байгалийн аймшигтай ба сүрхий улирал үзэгдлийн тухай өгүүллүүд” хэмээх нэгэн ном хадгалагдаж байна. Гонгоржов 1926 онд монгол хэлнээ орчуулсан бөгөөд Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэлд хэвлэгджээ.

Уг ном нь

  • Зэрэглээ
  • Огторгуйд үзэгдэх нар сарны хүрээ ба бусад солонгын  тухай
  • Огторгуйн хүйтэн ба хүн нь агаарын бөмбөрцөгт сууж хэрхэн нисдэг тухай
  • Ямар учраас дээр огторгуйн агаарт үргэлж хүйтэн баймуй
  • Салхи нь хэрхэн үлээмүй
  • Юунд салхи болмуй
  • Салхи нь ямар байдаг вэ
  • Хүчит хар хуй салхины учир
  • Багана хуйн учир
  • Улаан будаа ба бусад ургамал зүйлээр орох борооны учир
  • Цусан борооны учир
  • Хар ба шар үүлний учир
  • Галт уулсын учир
  • Помпей хэмээх нэгэн хотын тухай
  • Усан доторх галт уул ба далайн ёроолоос арал хойгууд хэрхэн өргөгдөж буй болдгийн учир
  • Газар дотор юу баймуй
  • Газар хэрхэн хөдөлмүй
  • Ус нь хэрхэн эргэлдэн улирмуй
  • Хэзээ бороо ордог вэ
  • Хур бороо нь ямар байдаг вэ
  • Ус нь хуурай газрыг хэрхэн идэж эвдэлдэг вэ
  • Далай нь хэрхэн арал хойгуудыг эвдлэн үгүй хиймүй
  • Уул хад хэрхэн эвдэрмүй
  • Уулнаас цасны нурж унах тухай
  • Уулын мөсний тухай
  • Цахилгаан нь ямар байдаг вэ, хэчнээн хор хүнд үзүүлмүй
  • Цахилгааны гэрэл
  • Хойд зүгийн огторгуйн туяа гэсэн дэд хэсгүүдээс бүрдэх бөгөөд номд байгалийн элдэв үзэгдлийн тухай сонирхолтойгоор бичсэн нь сургуулийн сурагчид ба нийт уншигчдыг байгаль ертөнцийн нууцтай танилцуулах гарын авлага болох ач холбогдолтой ном юм.

Монгол номын сан хөмрөг.

Дансны дугаар: 08012510.
Мэдээлэл бэлтгэсэн: Д.Нарантуяа /Номын санч-мэдээллийн ажилтан/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d