Монгол номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

Чингисийн хоёр эр загалын тууж оршвой.

МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөгт “Чингисийн хоёр эр загалын тууж оршвой” хэмээх 894.21 Ч-63 гэсэн данстай монгол бичгээр хэвлэгдсэн нэгэн ном хадгалагдаж байна.

Чингисийн эр хоёр загалын тууж бол Монголын эртний уран зохиолын нэг бөгөөд бидний бичиг соёлын нандин өв юм. Утга санаа нь ах дүү хоёр загал морины дүрээр Чингис хаандаа бүх хүч чадлаа дайчлан, чин сэтгэлээр, амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан албат цэргүүдийнх нь бодол санаа, сэтгэл зүйг шүлэглэн илэрхийлжээ.

Энэхүү зохиолын тухай Академич Б.Я. Владимирцов “Хоёр загалын туужийн ерөнхий төрх бол эртний уламжлалт адгуусны туулийн хэв шинжийг хадгалсан байхын гадна зарим баатар нь бусад үлгэр туульд гардаг морь малын зүстэй адил байгаа нь анхаарал татаж байна” хэмээсэн бол Ц.Дамдинсүрэн гуай “Энэ зохиол бол хүн мал хоёрын харьцааг үзүүлсэн зохиол” гэж хэлжээ.

Уг номын ард Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгээс Олноо өргөгдсөний арван хоёр (1922) онд хэвлүүлэн гаргав, Нийслэл хүрээн дэх Орос Монголын хэвлэлийн газраа дармаллавай хэмээжээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d