Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөгНомын танилцуулгаСан хөмрөгийн ном

Оюун түлхүүр сургаал

Оюун түлхүүр сургаал нь

13-р зууны үеэс уламжлагдан ирсэн монгол сургаалт зохиолын нэг юм. Энэ зохиол нь ард түмний дунд түгээмэл дэлгэрсэн сургаал бөгөөд олон бичээч нарын гарыг дамжин хуулагдсаар ирсэн тул нэлээд засварлагдсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг бөгөөд шарын шашны нөлөө нэлээд тусгагдсан байдаг. Монголчууд гэрээр бичиг үсэг сурч байсан хүүхэд багачуудад цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр” сургаалыг уншуулдаг байсан нь тэдний хүмүүжил, төлөвшилд ихээхэн ач холбогдолтой байжээ. Өдгөө “Оюун түлхүүр” сургаалын олон хувилбар байдгаас МҮНС-д хадгалагдан байгаа энэхүү хувилбар нь уншихад тод, гаргацтай бичигдсэнээрээ онцлогтой. Энэхүү сургаалын эхэнд

Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир:

Чин сайн эрдэмт хүн

Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт

Чингис богдын зохиосон сургаал үүгээр

Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.

Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг

Танхай ард өөрчлөн шалгаад

Сайтар ухаж шүүвээс

Эдүгээгийн энэ цаг лугаа нийлэх тул

Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг

Үзэж сурах хэрэгтэй…

хэмээн өгүүлсэн байдаг.

Хятад цаасан дээр бийрээр бичсэн дэвтэрлэж үдсэн хэлбэртэй 13х13 хэмжээтэй улаан торгон хавтастай. 19-р зууны үед бичигдсэн.

Бүртгэлийн дугаар: 8341/96

Мэдээлэл бэлтгэсэн:

М.Тунгалаг, Д.Мөнхцэцэг /Номын санч мэдээллийн ажилтан/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d