
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР ҮНДЭСНИЙ ЦАХИМ НОМ ЗҮЙН САНД НЭГДЛЭЭ
Монгол Улсын Үндэсний номын сангаас 2023 онд хэрэгжүүлж буй “Үндэсний цахим ном зүй”-н ажлын хүрээнд 2022 онд хэвлэгдсэн ном, бүтээлийн цахим ном зүйн нээлттэй нэгдсэн санг үүсгэхээр ажиллаж байна. Уг ажилд Ус сувгийн удирдах газрын хамт олон нэгдэж 2022 онд хэвлүүлсэн зохиол бүтээлүүдээ хандивлалаа. Ингэснээр тус байгууллагаас хэвлэгдсэн номын агуулга, хэвлэн нийтлэлийн мэдээллийг үндэсний болоод олон улсын байгууллагуудад дэлхий дахины жишиг, стандартын дагуу татаж ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд тус байгууллагын номын сангийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Үндэсний цахим ном зүйн ажилд зохиолч, уран бүтээлч, албан байгууллагуудтай хамтран ажиллана.



