Мэдээ, мэдээлэл
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГ ДЭХ ХАМГИЙН ЖИЖИГ НОМ
Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хамгийн жижиг номуудаас дараах 3 номыг онцлон дэлгэрэнгүй танилцуулж байна.
1. ЗАЛУУ НАСНЫ МАГТУУ Эмхэтгэн редакторласан: Ш.Сүрэнжав Хэвлэгдсэн он: 1988 5.5х7см-ийн хэмжээтэй, 173 хуудастай уг номд Их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, П.Бадарч, Яруу найрагч О.Дашбалбар, Т.Очирхүү зэрэг 22 найрагчийн 26 шүлэг багтжээ.
2. ЧИНГИСИЙН ОЮУН БИЛГИЙН СОЁРХОЛ ОРШВОЙ Түүвэрлэн найруулсан: Г.Аким Хэвлэгдсэн он: 1999 7.5х9.5см-ийн хэмжээтэй, 92 хуудастай Тус номд: Чингис хаанаас үр ач, ард түмэндээ захисан захиас, гэрээсэлсэн гэрээсийг -Төр ёсыг төвхнүүлэхүй -Ертөнц дахиныг түвшитгэхүй -Идэт баатрыг эрхэмлэхүй -Эрдэм ухааныг бишрэхүй -Бие сэтгэлийг засахуй -Хууль ёсыг сахиулахуй гэсэн агуулгаар ангилан бичжээ.
3. БНМАУ: СҮЛД, ДАЛБАА, ДУУЛАЛ, СОЁМБО, НИЙСЛЭЛ Редактор: Ц.Готов Хэвлэгдсэн он: 1986 6х8 см-ийн хэмжээтэй, 92 хуудастай энэхүү номд БНМАУ-ын Сүлд, Далбаа, Төрийн дуулал, Соёмбын тайлбар, Нийслэл хотын түүх Монгол, Орос хэлээр бичигдсэн онцлогтой.